Эдгээрээс надад одоо байгаа нь ердөө Програмчлал, Өгөгдлийн сан. Гэхдээ бас 100% биш бараг 50% гэх бодож байна :)
Програмчлал гэхээр Java, C, C#, Python гээд ер нь бол ашиглаж код бичиж байсан. Гэхдээ яг Data Mining зэрэг project дээр ажиллаж байгаагүй. Ингээд бодохоор төгс хүн л Data Scientist болдог байх гэсэн бодол төрж байгаа ч төгс гэж хэзээ ч байдаггүй зөвхөн хичээл зүтгэл хүнийг төгс харагдуулдаг гэсэн үгс байдаг шүү дээ.
Дээрх мэдлэг чадварыг жагсаагаад бичвэл:
- Статистикийн мэдээллийг сайн ойлгодог болох
- Өгөгдлийг хараад урьдчилан тооцоолон төсөөлөх чадвартай болох
- Machine Learning / Data Mining
- Програмчлалын хэл (Java, Python, R, Scala гэх мэт)
- Өгөгдлийн сан (SQL ба NoSQL)
- Web Scraping (Apache Nutch, Scrapy, JSoup гэх мэт)
- Бүтэцгүй өгөгдөл буюу Unstructured Data
- ...
- ...
Нэмээд байвал нэмээд л байхаар байна. Доорх зураг их ойлгомжтой харагдах байх.
