Thursday, March 10, 2016

Data Scientist болох төлөвлөгөө

Миний дотор Data Scientist болно гэдэг одоогоор мөрөөдөл төдий л байна. Яагаад гэвэл маш олон төрлийн мэдлэг чадвар шаардагдана. Жишээ нь: Програмчлал, Өгөгдлийн сан, Статистик, Өгөгдөл цэгцлэх, хөрвүүлөх, боловсруулах мөн сайн Илтгэгч байх.
Эдгээрээс надад одоо байгаа нь ердөө Програмчлал, Өгөгдлийн сан. Гэхдээ бас 100% биш бараг 50% гэх бодож байна :)
Програмчлал гэхээр Java, C, C#, Python гээд ер нь бол ашиглаж код бичиж байсан. Гэхдээ яг Data Mining зэрэг project дээр ажиллаж байгаагүй. Ингээд бодохоор төгс хүн л Data Scientist болдог байх гэсэн бодол төрж байгаа ч төгс гэж хэзээ ч байдаггүй зөвхөн хичээл зүтгэл хүнийг төгс харагдуулдаг гэсэн үгс байдаг шүү дээ.

Дээрх мэдлэг чадварыг жагсаагаад бичвэл:

  1. Статистикийн мэдээллийг сайн ойлгодог болох
  2. Өгөгдлийг хараад урьдчилан тооцоолон төсөөлөх чадвартай болох
  3. Machine Learning / Data Mining
  4. Програмчлалын хэл (Java, Python, R, Scala гэх мэт)
  5. Өгөгдлийн сан (SQL ба NoSQL)
  6. Web Scraping (Apache Nutch, Scrapy, JSoup гэх мэт)
  7. Бүтэцгүй өгөгдөл буюу Unstructured Data
  8. ...
  9. ...
Нэмээд байвал нэмээд л байхаар байна. Доорх зураг их ойлгомжтой харагдах байх.




No comments:

Post a Comment